Sunday, May 15, 2016


Арьс эмчлэгч долоон хүнс
1.       Тарвас

Тарвасын 90 гаруй хувь нь уснаас бүрдэх учир арьсыг дээд зэргээр чийгшүүлж хөгшрөлтөөс сэргийлнэ.


2.      Үхрийн нүд,нэрс,бөөрөлзгөнө,гүзээлзгэнэ гэх мэт..Эдгээр жимсгэнүүдэд антиоксидант-нар болон салхинаас арьсыг

хамгаалах чадвартай эрдэс бодис их хэмжээгээр агуулагддаг.


3.       Лимон

Арьсыг илүү амьсгалуулж,гэрэлтсэн болгодог.


4.      Улаан лооль

Арьсны эсүүдийг хамгаалж,цус төлжүүлж,арьс залуу байхад гол нөлөө үзүүлдэг коллагены ялгаруулалтыг түргэсгэнэ.


5.       Яргай загас

  Давтагдашгүй амттай хэрнээ эрүүл хооллоё гэвэл далайн гаралтайг сонгоорой. Тэдгээрийн дундаас яргай загас бол арьсыг чийглэг

байлгахын зэрэгцээ омега3 нь арьсны тослогыг тэнцвэржүүлнэ.


6.      Ханборгоцой

Эрдэс бодис,витаминаар баялаг энэхүү халуун бүсийн жимс нь арьсыг үрэвсэхээс сэргийлнэ.


7.      Өргөст хэмх

Хавдсан нүдэн дээр хүйтэн өргөст хэмт тавьбал хавдар нь буурдаг шүү дээ. Харин өргөст хэмхийг хоолондоо хэрэглэснээр арьсыг

нөхөн төлжүүлж,чийгшүүлдэг.
Хаврын ядаргааг тайлах 7 төрлийн витаминлаг жүүс бэлтгэх жор
         Дүн өвлийн хүйтэн өнгөрч, хаврын урь аль хэдийнэ оржээ. Хаврын улиралд хүний сэтгэл тавгүйтэж,             бие ядрах нь элбэг байдаг учир үүнийгээ эмчлэхийн тулд эм хэрэглэдэг. Тиймээс эмийн бус аргаар                сэтгэлээ сэргээж, биеэ эрүүлжүүлэх витаминлаг жүүс бэлтгэх 7 жорыг хүргэж байна. 
                            
Киви, ногоон лемон, анар 
Орц: 

Киви - 6 ширхэг 
Ногоон лемон - 4 ширхэг 
Анар - 1 ширхэг 

Хийх арга: 

Кивигээ хальсалж нухаад лемоны шүүсээ шахаж сайтар хутгана. 2 зүсэм лемон үлдээгээд бусдыг нь шүүс болгоорой. Дээрээс нь анар жимсээ хийгээд хутгана. 2 зүсэм лемоноо хийгээд витаминлаг жүүс бэлэн боллоо.
                                                Алим болон бүйлс 
Орц: 

Алим - 1ш
Бүйлс- 5ш 
Банана- 1ш
Сүү- 1/2 аяга 
Шанцай- 1/4 цайны халбага 

Хийх арга: 

Алим болон бананы хальсаа арилгаад үрнээс нь салгана. Жижиг дөрвөлжин хэрчээд бүйлс,сүү, шанцайгаа хийгээд гар хутгагч ашиглан нухаж, сайтар хутгана. Бэлэн болсон шүүс дээрээ бага зэрэг шанцай цацаад амин дэмээр баялаг жүүс бэлэн боллоо. 
                                                  

                                                Хүрэн манжин, апельсин, цагаан гаа

Орц: 

Хүрэн манжин - 1/4 ш
Апельсин - 1ш 
Жижиг лууван - 2ш
Багахан цагаан гаа

Хийх арга: Ногоонуудаа цэвэрлэж хальслаад блендердэнэ. Гэхдээ хөөсөртөл нь хутгах хэрэггүй. Апельсинаа зүсээд шүүсийг нь шахна, цагаан гаа жижиглээд нэмнэ. Ингээд бүгдийг хольж сайтар хутгана.                                      
                                                          Алим болон яншуй 

    Орц:

Өргөст хэмх - 1 ш 
Ногоон алим - 1ш 
Яншуй - 200 гр 
Ногоон лемон

Хийх арга: 

Өргөст хэмх, алим, яншуй, зэргээ жижиглэн белендэрдэнэ. Бэлэн болсон ногоон шүүс дээрээ ногоон лемоноо шахаад сайтар хутгана. 
                                                        Ханборгоцой  болон цагаан гаа 
             
Орц: 

Ханборгоцой - 1ш 
Гадил - 1ш 
Тараг эсвэл сүү - 1/2 аяга 
Бага зэрэг цагаан гаа 

Хийх арга: 

Гадил, ханборгоцой, цагаан гаа зэргийг жижиглэн хэрчиж нухна. Сүү болон тараг нэмээд сайтар хутгах хэрэгтэй. Коктейль шиг амттай болох хэдий ч согтууруулах ямар ч үйлчилгээ байхгүй.                                                                                        
                                                     Финики болон банана    

Орц: 

Гадил - 1 ш 
Сүү - 1 аяга 
финики 
Шанцай - 1/4 цайны халбага 

Хийх арга: 

Финики яснаас нь салгаад гадил, сүү, шанцай, зэргээ холиод белендэрдээд бэлэн болно. 

Зүрх судас болон даралт ихтэй хүмүүс анхаарлаа хандуулаарай!
 
-Зүрхний бах /стенокардия/, амьсгаадалтанд зөгийн балтай сармис уухыг зөвлөдөг. Махны машинаар 10 нимбэг татаж шүүсийг нь шүүж аваад, сармисны 5 булцууг жижиглэж нэмээд 1 литр зөгийн бал хийнэ. Долоо хоног сэрүүн газар тавина. 4 долоо хоногийн туршид өдөрт 6 удаа 4 хоолны халбагаар ууна.
-Тогтмол зөгийн балтай тууримын (редька) шүүс, шинэ байцааны шүүс уух, алим идэх нь судас хатуурахаас (атеросклероз) урьдчилан сэргийлнэ. Судасны хатууралтай бол зөгийн балтай хүрэн манжин, үхрийн нүд аньс тонхуу /хрен/, сонгино далайн байцаа, гич /горчица/, цоохор майлз /сельдерей/, улаан лууван ахуй идэж байх хэрэгтэй.
-Судас нарийсахад зөгийн балыг бүхндээ түрхэж иллэг хийн арьсыг “татна”. Эмилгээний курс нь 4-6 сар
-Зүрх судасны тогтолцоог сэргээхийг тулд 5 хоолны халбага ямар ч хамаагүй нялх шилмүүсийг татаж, хагас литр ус хийгээд 10 минут зөөлөн буцалгаж, дулаан газар 6-8 минут идээшүүлээд шүүнэ. Өдөрт 4-5 удаа тал стаканаар ууна.
-Зүрхний ажиллагааг сайжруулахын тулд халгай, нохойн хошууны навч үндэс, улаан тэс /рябина красная/, долоогоно, бүрэлгэний /калина/ ханд тогмол ууж байхыг зөвлөж байна. Эсвэл архи спиртэд дарсан хушга, гаймуу /пастушья сумка/ зэргийн хандыг хэрэглэж болно. Спиртийн хандыг өдөрт 3 удаа 20 дуслаар уудаг.
-Цусны даралт өндөр бол стаканад 1 хоолны халбага эрдэнэ шишийн гурил хийнэ. Дүүртэл нь халуун ус хийж шөнөдөө орхино. Өглөө өлөн элгэн дээрээ хутгалгүй зөвхөн шингэнийг нь ууна.
-Даралт ихдэх өвчинд гүзээлзгэнэ, үхрийн нүд зөгийн балтай хүрэн манжингийн шүүс, хальстай нь жигнэсэн төмс, цайны мөөг, алтан цэгцүүхэйн /зверобой/ ханд, элсэн чихэртэй хольсон нимбэг буюу жүржийг хальстай нь хамт иднэ.
-Цусны даралтыг буулгахын тулд даавуунд алимны цуу шингээгээд даралт хэвийн болтол хөлийнхөө уланд 5-10 минут тавина.
ХҮНИЙ БИЕД ХАМГИЙН АШИГТАЙ ЖИМСНҮҮД
Жүрж
Исгэлэн амттай, сэрүүн чанартай. Уушгийг зөөллөж, архийг гаргана. Мөн үрэвслийг дарж, хорыг тайлан, ханиалгыг зогсоохоос гадна нурууны өвдөлтийг намдаана. Хүйтэн чанарын өвчтэй хүмүүс /аргын тал дутмаг/ хэрэглэж болохгүй. Зүрхний өвчин ба хорт хавдрын эсрэг антиоксидант амин дэм болсон С витаминыг хангагч хамгийн гол бүтээгдэхүүн ба жүржийн шүүсээр хор саармагжуулах болон үе мөчний өвчин эмчилхэд нэн тустай. Жүржийн шүүс нь цусны судсыг бэхжүүлдэг бөгөөд цусны даралт ихтэй, элэгний өвчтэй хүнд уухыг зөвлөдөг. Жүржийн хальс нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестирины хэмжээг багасгадаг. Мөн С, А, В витаминаар баялаг.
Алим
С, В, В2, витамин, коротин , кали, төмөр, марганц, кальц, пектин зэрэг үнэт органик хүчил бодис агуулдаг бөгөөд илүүдэл өөхийг хайлуулах, бамбай булчирхай өвчлөх зэрэгт өдөрт 2 ширхэг алимыг нухаж шүүсийг нь ууна. Алим нь бүдүүн гэдсийг цэвэрлэх, хүний цусан дахь чихрийн хэмжээг тогтмол байлгадаг учир түүнийг сайтар угааж хальстай нь хамт хэрэглэнэ. Хальсанд нь С витамин 70-75 хувь хадгалагдана. Ходоодны үрэвсэлтэй, хоол шингээхдээ муу болсон үед бүрэн боловсроогүй гэмээр ногоон өнгөтэй алимыг хазаж идвэл зохимжтой. Ийм үед цагаан хоол хэрэглээд мах бараг идэлгүйгээр өдөрт 3-6 алим идвэл өвчний эдгэрэлт түргэснэ. Ходоодны хүчил багадсан, өтгөн хатдаг, чихрийн шижин өвчтэй хүмүүс алимын шинэхэн шүүсийг өдөрт 50-60 г-аар 3 удаа хэрэглэнэ. Цус багадалт болсон үед 400 г гахайн дотор өөх, 6ш том ногоон алим авч жижиг хэрчин хольж жигнэнэ.10 ширхэг өндөгний шарыг 30 г элсэн чихрийн хамт хольж нухаад дээр нь 400 г цэвэр шоколад үйрүүлж хийгээд хамтад нь сайтар хутгана.Тостой хольж алимаа самбайгаар шүүж гаргаж авсан тостой шүүсэн дээрээ өндөгний шар, чихэр, шоколадтай холимогоо хольж хутган царцаана. Гаргаж авсан зүйлээ талхан дээр түрхэн хоолон дээрээ нэмж өдөрт 3-4 идээд тухай бүрд нь аяга сүү уувал цус төлжиж хүний царай зус гэрэлтэж цус нөхөгдөн эрүүлжинэ. Бичиг цаасны ажил их хийдгээс холестрин хуралдаж судасны хана нь хатуурсан хүн өдөр бүр 300 г алимыг хутгаар хэрчин харлахаас нь өмнө идвэл холестрины хэмжээ буурч мартамтгай байдлаас ангижирч тархи залуужна. Цөсний хүүдийн үрэвсэл, зүрхний шигдээсээр өвчлөгсөд өдөрт 3-6 ш алим, бөөрний чулуутай хүн хатаасан хальсыг нухаж нунтаглаад хоолны 1 халбагыг 200 г усанд буцалгаад 14-21 хоног ууна. Дэлгүүрээс авсан алимыг заавал хөргөгчид хадгалах албагүй, харин харанхуй сэрүүвтэр байранд хадгалбал чанараа алдахгүйгээр удаан хадгалагдана.
Банана
Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Банана нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаалдаг бодис агуулагддаг. Бананд үлэмж хэмжээний ширхэглэг эд болон төмрийн зүйл байдгаараа хийг дарж цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Банана нь хүйтэн чанартай даралт бууруулна. Шарж хайрсан хоол байнга идвэл хорт хавдартай болох тохиолдол ихэсдэг. Иймд гадил идэх хэрэгтэй Энэ нь хорт бодисыг хязгаарлаж, ходоодыг хамгаалдаг.
Хүйтэн чанарын өвчтэй буюу бие сул өвчтөн банана хэрэглэж болохгүй. Учир нь гэдсэн дэх шингэх процессийг удаашруулж, цөсний шингэнд муугаар нөлөөлдөг. Гадил жимс магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хүний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зүрхний судсанд саатал үүсгэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нүдний өвчин үүсгэх аюултай. Бас саахар нь хүчиллэг чанартай хүнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хүчил шүлтийн тэнцвэр болон олон зүйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрүүл мэндэд ашиггүй. Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125гр бөгөөд 3/4 нь ус юм. Гадил жимсний гадуурх хальс нь ч мөн идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.
Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ жимс нь С болон B-ийн төрлийн амин дэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт, төмөр, кальци, фосфор, марганец, нимбэгний хүчлээр баялаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт, \анемия\, хлорозын үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг. Гүзээлзгэний шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутагдал, рахит, экзем зэрэгт сайн. Мөн цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолны дуршил сайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтийн үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гаднэ гоо сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг. Гүзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шүүсийг цөс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргүйдэх, даарснаас үүсэх элдэв өвчинд хэрэглэнэ. Ялангуяа цөсний чулуужилт, цус багадалтын үед гүзээлзгэний шүүс нэн ач холбогдолтой. Омега-3 аар баялаг. Энэ нь тархи, зүрх, нүд, бөөр, үе мөч зэрэг маш нарийн судастай эрхтэнүүдийн цусан хангамжийг сайжруулна. Харин гүзээлзгэний шүүс, жимсийг жирэмсэн үед болон ходоодны хүчил ихэдсэн, мухар олгойн архаг үрэвслийн үед хэрэглэхийг хориглодог.
Киви
Киви нь амин дэмээр хамгийн баялаг жимс. Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устгана. Кивинд уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг хүний биед шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг. Хоол хүнсийг шингээн дуршил сайжруулж, бөөлжих, витамин С-н дутагдал зэрэг өвчнийг эмчилнэ. Гэвч хүйтэн чанартай тул дэлүү ходоод зэргийн хүйтэн чанарын өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Мөн сарын тэмдэг их ирдэг болон чихрийн шижин өвчтэй хүн хэрэглэжболохгүй. Энэ жимсэнд В төрлийн витамин агуулагддаг учир элэг цөсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Мөн киви жимсэнд хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд “нуугдаж” байдаг.Цус багадалт, аминдэмийн дутмагшлийг эмчилж, урьдчилан сэргийлнэ.Илүүдэл жинтэй хүмүүс ямар ч хоолны дэглэмтэй хослуулж болно.Холестерины хэмжээг бууруулах, өөх хайлуулах үйлчилгээтэй.
Хавдар, зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг бууруулна.Зүрхний дутмагшил, даралт ихсэх өвнөөс урьдчилан сэргийлэхийн сацуу судасны хана,
хялгасан судсыг бэхжүүлж судасны бөглөрөл, судасны нарийсал үүсэх эрсдлийг багасгана.Хоол боловсруулах үйл явц, бодисын болон уургийн солилцоог тогтворжуулна.Хоол идэсний дараа ходоод хорсох, хямрах тааламжгүй мэдрэмжээс ангижруулна.Бухимдал, сэтгэл гутрал зэргээс зайлсхийх,  мэдрэлийн системийг аливаа ачаалалд дасанзохицох, тэсвэртэй байлгахад ач тустай.Хүний биенд хуримтлагдсан давсыг хөөх чадвартай тул бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ.Тамирчдад бэлтгэл сургууль хийж ачаалал авсаны дараа хэрэглэхэд эрч хүчийг сэргээх ач тустай.
Усан үзэм
Энэ амтлаг жимсийг бараг жилийн дөрвөн улирал тасралтгүй худалддаг болохоор та гэртээ сууж байгаад л өөрийгөө эмчлэх боломжтой юм Усан үзэм найрлагандаа сахараас гадна маш олон төрлийн витамин, эрдэс бодис агуулдаг. Наад зах нь л бие организмд буй илүүдэл хортой бодисуудыг зайлуулдаг. Түүний найрла га дахь кальци нь ясыг хэврэгших, хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархаллыг бэхжүүлснээр ялангуяа өвлийн улиралд ханиад томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлаганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг. Үүнд усан үзмийн сорт огт хамаарахгүй агаад аль дуртайгаа л идэж болох юм. Дээр дурьдсан эмчилгээний олон чанараас гадна усан үзэм нь бие организмыг цэвэршүүлэх утгаараа илүүдэл жинг хасахад чухал үүрэгтэй. Үүний тулд нэг өдрийн гурван кг усан үзэм юм уу, таван стакан усан үзмийн шүүс уух хэрэгтэй. Хэрэв та бага зэрэг турахыг хүсч байвал таван хоногт өглөөний цай, өдрийн болон оройн хоолон дээрээ тус бүр 250 гр усан үзэм идэх, өдөр болгон гурван аяга шүүс, 1.5 л эмийн ургамлын ханд юм уу рашаан ус уух хэрэгтэй. Ингэснээрээ та 2-3 кг турж бие организмаа цэвэршүүлэн , ханиаднаас өөрийгөө хамгаалж, арьс тань тунгалаг уян хатан болох юм. Харин анхааруулахад ийм эмчилгээ диабет өвчтэй өвчтэй хүмүүст хориотой юм байна.

Sunday, May 8, 2016

ЭРҮҮЛ АМЬДРАХ 9 ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ

ЭРҮҮЛ АМЬДРАХ 9 ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ
  1. Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно.
  2. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цөцгий, сүү зэрэг цагаан идээ нь харьцангуй тослог багатай байдаг.
  3. Тамхи татахаа зогсоо. Тамхи нь хүний биед хортойг эрдэмтэд нэгэнт батлаад байгаа билээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд үзсэн кино, жүжигчдийг даган дуурайж, ухамсаргүйгээр тамхинд орох явдал ихэсч байна.
  4. Стрессийг багасга. Өдөр 30 минутыг өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуул. Биеэ бариж чадахаа больтол уурлах, бухимдах үед 10 хүртэл тоол. Нүдээ анин улаан өнгийг толгой дотроо төсөөлөн хар, тэгээд ягаан үүлэн дунд хөвж байна гэж төсөөл. Энэ нь таны стрессийг бага ч атугай багасгана.
  5. Бохирдлоос өөрийгөө хамгаал. Хэрвээ та утаа униаргүй орчинд амьдрах боломжгүй бол ядаж өрөөндөө цэвэр агаарыг бий болго. Гэртээ болон гэрийнхээ гаднах орчныг цэцэгжүүл, мод тарь.
  6. Суудлын бүсээ зүү. Статистикийн судалгаанаас харахад суудлын бүс зүүгээгүйгээс олон сая хүн авто машины ослын улмаас нас барах, эсвэл гэмтэж бэртдэг байна.
  7. Утсаар шүдээ чигчил. Саяхны нэгэн судалгаагаар шүдээ утсаар чигчлэх нь эрүүл саруул амьдрах, өндөр наслахтай шууд хамааралтай болохыг баталжээ. Шүдээ чигчилдэг хүмүүс илүү эрүүл саруул байдаг гэнэ.
  8. Хэтрүүлж уухаа зогсоо. Өдөрт нэг хундага дарс юмуу архи уух нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл элэг, бөөрний өвчин болон хорт хавдартай болох магадлалтай ажээ.
  9. Оюун ухаандаа эерэг энергитэй байх. Сайхан амьдарч байна гэсэн бодол, эрүүл мэнд хоёр хоорондоо төгс эерэг хамааралтай юм. Иймд ямар ч тохиолдолд аз жаргалтай байх хэрэгтэй.